Цагдаагийн байгууллагын шийдвэрлэсэн хэргээс дурдвал,
Иргэн Б нь өөрийн урьд өмнө ажилладаг байсан нэр бүхий төрийн бус байгууллагын удирдлагын шийдвэрийг эсэргүүцэн 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр мэдээллийн технологи болон урьд ажиллаж байхдаа олж авсан мэдээллийг ашиглан кибер орчинд хууль бусаар халджээ. Тодруулбал, Б нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөтлөн хариуцдаг сайт руу нэвтрэн орж, уг сайтад байрласан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэр бүхий 18 ажилтны цалин, нийт төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх мэдээлэл, жагсаалтын мэдээллийг татан авч, хуулбарласан байна.
Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.