Онцгой байдлын албан хаагчид цасанд суусан автомашинуудыг гаргаж иргэдийн эрүүл мэнд амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, Баянхонгор аймаг, Өлзийт сум Бай-Ам багийн Байн бүдүүн гэдэг газар болон Худаг-Урт багийн Улаан-Адгай гэх газарт суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлага өчигдөр өглөө 06:30 цагт бүртгэгдсэн байна. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж С-ын “Тоёота Альфард” загварын суудлын автомашин /5 том хүн, 2 хүүхэд/-ийг ажиллаж, “Тоёота Ланд-100” загварын автомашинтай 7 том хүн, Б-ын “Тоёота Приус-20”, М-ийн “Тоёота Приус-20” загварын автомашин /11 том хүн, 1 хүүхэд/-уудыг ажиллаж тус тус цаснаас татан гаргасан. Нийт 110 км газар зам гаргасан байна.
Баянхонгорт цасанд суусан гурван автомашинтай 26 хүнийг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.