ҮЙЛ ЯВДАЛ: Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч Г.Батбаярын талаар мэдээлэл өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Дөрөвдүгээр сарын 29-ний даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10.00 цагт: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

11.00 цагт: "Монгол ньюс" мэдээллийг төвд: Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг эсэргүүцэж тус эмнэлгийн эмч, ажилчид мэдээлэл хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Иргэний нийгмийн байгууллагуудаас: Өмгөөлөгч Г.Батбаярын талаар мэдээлэл өгнө.

11.00 цагт: ШУА-д: ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяр "ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ЦОО ШИНЭ ЭРЭЛ ХАЙГУУЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ" лекц уншина.

11.30 цагт: Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлийн төлөөллийн эрх ашгийг зөрчиж буй талаар “Сөүл” ресторан компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Монголын Хэвлэлийн хүрээлэнд: “Хамтын эрэн сурвалжилга” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно.

-Олон улсын бүжгийн өдөр тохиож байна. Энэ өдөр “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээний хаалт буюу Гала тоглолт болно. Энд олон улсын шилдэг бүжигчид оролцоно.

16.00 цагт: Монгол Улсын Гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор Ц.Түвшинтөгсийн номын нээлт болно. Утас: 9669-9031. 8669-9031.

Ардчилсан намын бүлэг хуралдана
Ардчилсан намын бүлэг хуралдана
 
ТАНИЛЦ: “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй шигшээ баг
ТАНИЛЦ: “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй шигшээ баг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!