Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хангай“ зочид буудлын асуудлаар НЗД-ын орлогч О.Номинчимэг газар дээр нь ажиллаж, мэдээлэл өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

"Хүүхдийн-100" орчимд байрлах "Хангай" зочид буудлын барилгыг нураах эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байж ирсэн. Харин өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг цахим хуудсаараа дамжуулан "1982 онд баригдсан Хангай зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон" гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2024.04.24/ 11:00 цагт Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг газар дээр нь очиж бодит байдалтай танилцан, мэдээлэл өгөхөөр болжээ.

Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар хуралдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд