УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: ЗГ-ын тусгай зориулалттай 25 сан байдаг. Үүний 8 нь хуулиар, үлдсэн сангийн удирдлагыг журмаар зохицуулж байна. Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуульд тусгасан гурван санд мөн ийм зохицуулалт орж ирсэн байна. Нэг асуудал нь журам өөрөө нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт болж чаддаггүй. Хэрэв журам зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж байхгүй. Үүнийг анхаарч журмыг нь болж өгвөл хуульд тусгаад явахгүй бол Монгол улсын хамгийн том гурван сан дээр хариуцлагын асуудал эргэж яригдахаар зөвхөн төрийн албаны хуулиар л хариуцлага тооцохоор болж байна. Үүн дээр хуулийн багуудаа ажиллуулж, хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгвөл сайн байна.
Дараа нь ниргэсний дараа бид бөөн асуудал болж сонсгол хийж байхаар одоо үүн дээр асуудлаа яриад хуульдаа шаардлагатай заалтыг оруулмаар байна. ЗГ-ын 25 тусгай сангийн найм сан л асуудалгүй байна. Бусад нь бүгд журам зөрчигдсөн зэрэг асуудалтай байгаа.