“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг нотлох баримтаар шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож буй.
Энэ үеэр Сонсголын Шинжээч "Засгийн газрын 144 дүгээр тогтоолоор Ковид-19 цар тахлын эсрэг Иммуноглобулин үйлдвэрлэх арга хэмжээ авч 2021 оны гуравдугаар улиралд багтаан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болгосон ч НЭМТ 2016 онд бүртгүүлж байсан "Хүний хэвийн Иммуноглобулин"-ийг нийт 5864 тунг үйлдвэрлэн нэрийг нь өөрчилж бүртгүүлэхийг завдсан, хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, сунгуулсан.
Хяналт шалгалтын явцад илэрсэн нотлох баримтуудаар албан тушаалтнуудын дээрх үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй байна" гэсэн юм.