С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 32 секунд

Гемодиализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой ярилцлаа

– Диализийн тусламж үйлчилгээни гүйцэтгэлийн санхүүжилт, зохицуулалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

Диализ нь бөөрний архаг дутагдалтай иргэдэд зайлшгүй хэрэгтэй, тогтмол хийгддэг тусламж үйлчилгээ. Эрүүл мэндийн даатгалын сан энэ төрлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тасралтгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч, төлөвлөгөөт тусламжийн ангилалд оруулан жил бүрийн төсөвт тусгаж, санхүүжүүлж байна.

– Төсөв санхүүгийн хувьд сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлт гарсан бэ?

Диализийн тусламж үйлчилгээнд зарцуулах төсөв жилээс жилд нэмэгдэж байна.Тухайлбал

• 2022 онд 2,135 иргэнд 195,842 үйлчилгээг үзүүлж, 26.3 тэрбум төгрөг

• 2023 онд 2,134 иргэнд 221,276 тохиолдолд, 31.4 тэрбум төгрөг

• 2024 онд 2,499 иргэнд 250,721 тохиолдолд, 38.6 тэрбум төгрөг

• 2025 оны эхний 4 сард 1,941 иргэнд 58,515 үйлчилгээнд 9.3 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Эдгээр тоо нь өвчтөний амь нас, амьдралын чанарт шууд хамааралтай нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт тавилгүй санхүүжилж байгааг илтгэнэ.

– Диализийн тусламж үйлчилгээг ямар эмнэлгүүд үзүүлж байна вэ?

2024 оны байдлаар нийт санхүүжилтийн 63% нь хувийн хэвшлийн эмнэлгүүдэд олгогдсон. Хүчин чадал, тоног төхөөрөмжийн хангалт, ээлжийн зохицуулалтад анхаарснаар иргэд тасралтгүй тусламж үйлчилгээг авч чаддаг болсон.

– 2025 оны тусламж үйлчилгээн худалдан авах гэрээнд ямар шинэ зохицуулалт орсон бэ?

Энэ онд гэрээний нөхцөлд бууралт оруулаагүй. Харин шинээр диализд орох иргэдийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх уян хатан зохицуулалт нэмэгдсэн.

– Зарим иргэд эмчилгээ тасалдаж байгаа талаар нийгмийн сүлжээнд мэдээлсэн. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Даатгалын сангийн гол зорилго бол нэг ч иргэний эмчилгээг тасалдуулахгүй байх. Гүйцэтгэлд тулгуурласан төлөвлөлт, нэмэлт санхүүжилтийн уян хатан зохицуулалт бий. Эрүүл мэндийн даатгалын зорилго бол иргэн даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалах бөгөөд нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт тавихгүй байх зарчим баримталж байна.

ЗГ: Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн үнийн хэмжээ 416-832 мянган төгрөгийн хооронд байхаар тогтжээ
ЗГ: Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн үнийн хэмжээ 416-832 мянган төгрөгийн хооронд байхаар тогтжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!