Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМИЙН СОНСГОЛ: “Өргөө“ амаржих газар 2021 онд 1 тэрбумын өртэй ирсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд:

-Аливаа улс орны хөгжлийн индексийг хүүхдийн тусламж үйлчилгээний үзүүлэлтүүд тэргүүлдэг. Тийм ч учраас энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд гурван төрөх эмнэлгийг яамны харьяанд авсан. "Өргөө" амаржих газар анх ирэхдээ буюу 2021 онд 1 тэрбумын өртэй ирсэн. Хоёрдугаар эмнэлэг бас өртэй ирсэн. Арга хэмжээ авсан. Хоёрдугаар төрхийн үйл ажиллагаа сэргэсэн. Нэгдүгээр төрх эмнэлгийн удирдлагуудтай одоог хүртэл шүүхийн асуудалтай яваа. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс өргөдөл, гомдол өгсөн.

Үүний дагуу яамнаас хяналт шалгалт хийсэн. Дараа нь Засгийн газраас мөн хяналт шалгалт хийсэн. Засгийн газрын хяналт шалгалт өргөн бүрэлдэхүүнтэй хийсэн. Бас л удирдлагуудад хариуцлага тооцох шийдвэрүүд ирсэн. Улмаар 2022 оны аравдугаар сард удирдлагыг сольсон. Төрөх эмнэлгүүд буцаад өмчийн асуудал шийдэгдэхгүй байсан учраас 2024 онд буцаад нийслэл рүү шилжсэн. Яам хариуцахаа боьсон. Нийслэлийн эрүүл мэндийн газар илүү мэдэх байх.

НЭМГ:

-Өргөө амаржих газар буцаад манайхруу шилжиж ирэхдээ 2 тэрбумын өртэй ирсэн.

ЭМИЙН СОНСГОЛ: Ковидын үед худалдан авсан 9.1 тэрбум төгрөгийн эм устгалд орохоор хүлээгдэж байна
ЭМИЙН СОНСГОЛ: Ковидын үед худалдан авсан 9.1 тэрбум төгрөгийн эм устгалд орохоор хүлээгдэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд