Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байна. Шинжээч үнийн өсөлттэй холбоотой дүгнэлтийг танилцуулах үеэр эм импортолж буй нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өглөө. Тэрбээр "11.3 ТЭРБУМ төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл устгалд орохоор хүлээгдэж байна. Үүний 9.1 тэрбум төгрөгийн эм нь ковидын үед худалдан авч хугацаа нь дууссан эм байна" гэлээ.