Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: 126 гишүүнтэй УИХ-ын нийт суудлын 40 хувийг дангаараа авсан бүлэг чуулганд үг хэлэх хугацааны 1/3-ийг авдаг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

УИХ-ын дэгийн тухай хуульд чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн үг хэлэх хугацааг хязгаарлаж, бүлгийн хүрээнд асуудлыг хэлэлцдэг зохицуулалтыг тусгаж өгч байгаа аж.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдэхийн хэрээр хуулийн төсөл хэлэлцэх хугацаа уртсах хүндрэлтэй хэмээн үзэж, хуралдаанд бүлгийн төлөөлөл, биеийн даан сонгогдсон гишүүдийн үг хэлэх минутыг харилцан адилгүй байдлаар хуваарилахаар заажээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд: Нэгт, гишүүдийн тоо олон болсон. Мэдээж хуралдаанаар асуудал яригдахад цаг их орохоор байсан. Мэдээж том бодлого дэвшүүлсэн, илүү олон суудал авсан намын бодлого бол түлхүү явж байх ёстой.

Үүний хэрээр тэндээс сонгогдсон гишүүд илүү ярьж, бодлогоо олон нийтэд хүргэх хэрэгтэй. Хажуугаар нь бусад тоотой суудал авсан намууд өөрсдийнхөө нийгмээс хүлээлгэсэн мандатын хүрээнд үгээ хэлцгээдэг энэ зарчмын үндсэн дээр л тодорхой зохицуулалтуудыг хийх нь чухал байгаа юм.

Тухайлбал, нэг хуулийн төслийг хэдэн өдөр хэлэлцэх юм, хэчнээн минут шаардагдахаар байгаа юм зэрэг тухайн зохицуулж байгаа асуудлын хамрах байдал, үйлчлэлийн цар хүрээ зэргийг анхаарч, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх цагийг тогтооно. Түүн дотор олонх суудал авсан намын суудлын тоонд хувьчилж үг хэлэх хугацааг тогтооно гэсэн үг.

Жишээ нь 126 гишүүнтэй УИХ-ын нийт суудлын 1/3 буюу 40 хувийн суудал авсан бүлэг байвал нийт цагийн 1/3-ийг өгөх байдлаар хувьчлаад үлдсэн хугацааг бүлэггүй болон бие даасан гишүүдэд нийт дунд нь олгох байдлаар явна.

ШИНЖЭЭЧ: Уналт, таталтын эсрэг эмэнд Л-Карнитин гэх тураах үйлдэлтэй эмийг оруулж импортын лиценз гаргасан
ШИНЖЭЭЧ: Уналт, таталтын эсрэг эмэнд Л-Карнитин гэх тураах үйлдэлтэй эмийг оруулж импортын лиценз гаргасан
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.