Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖЭЭЧ: Зайлшгүй эмийн жагсаалтыг боловсруулсан ажлын хэсгийн мэдээлэл, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтыг ирүүлээгүйгээс ашиг сонирхлын зөрчлийг тогтоох боломжгүй байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байгаа билээ.

Шинжээчийн танилцуулснаар, бүртгэлгүй эмийг бүртгэж, эмчилгээ оношлогоонд ашиглах бодлого хэрэгждэггүй гэлээ. Түүнчлэн эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөл нь тухайн жилийнхээ үйл ажиллагаатай холбоотой архивын нэгжээ ЭМЯ-нд хүлээлгэн өгөөгүй, хүлээн аваагүй гэлээ. Мөн зайлшгүй эмийн жагсаалтыг боловсруулсан ажлын хэсгийн мэдээлэл, хурлын тэмдэглэл, эм нэмэх, хасах тухай саналууд зэрэг нотлох баримтууд ирээгүй учир тухайн жагсаалтад албан тушаалтнууд хэрхэн нөлөөлсөн, ААН-үүдтэй хамааралтай эсэх, ашиг сонирхлын зөрчлийг тогтоох боломжгүй байсан гэлээ.

“Ард санхүүгийн нэгдэл“ ХК-иас худал мэдүүлэг өгч шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлсөн“
“Ард санхүүгийн нэгдэл“ ХК-иас худал мэдүүлэг өгч шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлсөн“
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна