Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Эйкон “Ваканда“-г бодит амьдрал дээр бүтээнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 27 секунд

Дуучин Эйкон Сенегал улсад байгуулах “Akоn City” хотыг "Black Panther" кинонд гардаг Ваканда улсын хүн амьдрах боломжтой бодит хувилбар нь байх болно гэж мэдэгджээ.

Тэрбээр мөрөөдлийн хот байгуулах санаагаа анх 2018 онд зарласан бөгөөд "Black Panther" киноны зохиомол Ваканда улстай зүйрлэсэн байна.  Даваа гарагт дуучин Эйкон Дакараас 100 км-ийн зайтай орших “Мбодиене” хүрээлэнд “Akon city” хотын шавыг тавих ёслолд оролцсон юм. Энэхүү ёслолд Сенегалын аялал жуулчлалын сайд болон Засгийн газрын албан тушаалтнууд оролцжээ. “Akon city” хотын ажил ирэх жилээс эхлэх гэнэ. Дуучин Эйкон "Бид Akon City-г Африкийн ирээдүйн эхлэл болно гэж харж байна" хэмээжээ.

Нарны эрчим хүчээр ажиллах тус хотод эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд, өндөр зэрэглэлийн амины орон сууцнууд, дэлгүүр, өндөр барилгууд, байгальд ээлтэй аялал жуулчлалын төвүүд байгуулах ажээ. Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл дуучин Эйконд хот байгуулахад нь зориулж 2000 акр /809 га/ газар бэлэглэсэн байна. Харин дуучин Akon хөрөнгө оруулагчдаас 6 тэрбум ам.долларын хөрөнгө босгоод буй.

С.Хонгорзул

Тодорхойгүй шалтгааны улмаас 18 заан үхжээ
Тодорхойгүй шалтгааны улмаас 18 заан үхжээ
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.