Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тодорхойгүй шалтгааны улмаас 18 заан үхжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Өнгөрсөн лхагва гарагт Зимбабвегийн Хванге хотын дархан цаазат газарт тодорхойгүй шалтгааны улмаас долоон заан үхсэн тухай мэдээлсний дараах өдрүүдэд энэ тоо 18 болж нэмэгджээ.

“Ямар учраас заанууд үхээд байгааг бид сайн мэдэхгүй байна. Мэргэжилтнүүд амьтдын цусанд шинжилгээ хийж байгаа бөгөөд одоогоор нянгийн гаралтай халдвар өвчний улмаас үхсэн байж магадгүй гэж үзэж байна” хэмээн тус дархан цаазат газрын төлөөлөгч Тинаше Фараво ярьжээ.

Наймдугаар сарын 29-нд 11 зааны Хванге дархан цаазат газрын усан сангийн ойролцоо олджээ. Бүх амьтдын соёо бүрэн бүтэн байсан учир хулгайн анчид тэднийг алаагүй гэж үзэж байгааг Фараво цохон тэмдэглэжээ.  

Хятад коронавирусний вакциныг гарган авчээ
Хятад коронавирусний вакциныг гарган авчээ
 
“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа
“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.