Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад коронавирусний вакциныг гарган авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

Хятадын эмийн компаниуд эмнэлзүйн туршилтандаа байгаа коронавирусний есөн вакциныг гарган авсан бөгөөд вакцинууд ойрын хугацаанд дэлхий даяар худалдаанд гарна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.   
"Эдгээр вакциныг бүх стандартын шаардлага хангасан, хууль эрх зүй хэм хэмжээг дагаж мөрдсөний дагуу гарган авсан. Өмнө нь мэдэгдсэнчлэн Хятадын вакцинууд бэлэн болвол бүх нийтийн хүртээл болно” хэмээн Хуа Чуньин цохон тэмдэглэсэн байна. 

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                     Дэлхий даяар нийтдээ 5.7 тэрбум тун вакциныг улс орнуудын засгийн газрууд урьдчилан захиалжээ. Бразил улс 100 сая тунг “AstraZeneca” компанид захиалсан бол Хятадын “Sinovac” компаниас 120 сая тунг авахаар гэрээ байгуулсан байна.

С.Хонгорзул

 

МСҮТ, коллежуудад малчид бэлтгэх анги нээнэ
МСҮТ, коллежуудад малчид бэлтгэх анги нээнэ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.