Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Дэлбэрэлтэд өртсөн барилгуудын дүгнэлтийг УОК-т танилцуулсны дараа шийдвэрүүд гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-оос тухайн дэлбэрэлтэд өртсөн барилгуудын төлөв байдлын дүгнэлтийг гаргах үүргийг Барилга хот байгуулалтын сайдад өгсөн. Энэ дагуу тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, дөрвөн барилгад хийсэн дүгнэлтээ танилцуулсан. Эдгээр дүгнэлтүүдийг УОК-т танилцуулж, дараагийн шийдвэрүүд гарна. Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутай болох, нийт хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэв.

Эргэн сануулахад, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөн дэлбэрэлт болсон. Тус дэлбэрэлтэд ОБЕГ-ын гурван алба хаагч өртөж нас барсан бол 14 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс хойш дөрвөн иргэн шархаа даалгүй нас барсан юм. Мөн орон сууц шатаж олон айл өрх орох оронгүй болоод байгаа.

Найман өдрийн өмнө УОК-оос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцуулсан энэ үеэр дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байранд үүссэн хагарал нь газар хөдлөлтөд тэсэхгүй гэх дүгнэлт гарсан талаар дуулгасан.

Галд хамгийн ихээр өртсөн 207 дугаар барилга нь 12 давхар мөн зоорьтой. 2017 онд улсын комисс хүлээж авчээ. Тухайн барилгын гадна талын фасад нь 75 орчим хувь нь буюу баруун хойд булан зүүн тал нь бүхэлдээ шатсан. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айлын гал тогоо, унтлагны өрөө, ариун цэврийн өрөөнүүд хэсэгчлэн галд өртсөн байна.

Багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их гарсан. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг даахгүй.

Д.Ганбат: Приус чинь ард түмний унаа байхгүй юу
Д.Ганбат: Приус чинь ард түмний унаа байхгүй юу
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.