Н.Өнөрцэцэг: Би ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг амалж аваад өрсөлдөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Zarig.mn сайтын эрхлэгч Б.Өнөрцэцэг 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нь амалж аваад өрсөлдмөөр байна. Тэр Боловсролын зээлийн сангаас АНУ-д сурахаар 32.000 ам.долларын зээл авсан. Сургуульдаа сураагүй бас мэдээлэл гараад ирэнгүүт гялс төлчихсөн. Гэхдээ хүүг нь төлөөгүй. Үүнийг нь асуусны төлөө намайг, миний хүүхдүүдийг, ээж аавыг нь яаж цовдолж байгааг та бүхэн харж байна уу. Би ийм хүнийг төрд оруулж, ахин олон хүнийг хэлмэгдүүлэхэд тээглэнэ. Би айхгүй.

Дарангуйллын эсрэг зогсоно, ганцаардсан ч хамаагүй. Хийсэн хэрэгтэй хүн айдаг болохоос хэрэг хийгээгүй хүн айдаггүй юм. Гаднаас тэмцэхээр шоронд хийдэг юм бол, дотроос нь ороод нэг үзье. Алив залуусаа нэг нэгээр нь амалж аваад үзээч. Та нар ямар үхээнц юм бэ. Энэ янзаараа бид сүйрлээ. Хөөе сэрээч" гэжээ.

Өмнөговь аймаг малчдаа орчин үеийн дурангаар хангах зорилгоор 3 тэрбум төгрөгийн тендер зарлажээ
Өмнөговь аймаг малчдаа орчин үеийн дурангаар хангах зорилгоор 3 тэрбум төгрөгийн тендер зарлажээ
 
ХЭҮК Нийтийн тээврийн газартай хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих чиглэлд хамтран ажиллана
ХЭҮК Нийтийн тээврийн газартай хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих чиглэлд хамтран ажиллана
Сэтгэгдэл (16)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!