Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймаг малчдаа орчин үеийн дурангаар хангах зорилгоор 3 тэрбум төгрөгийн тендер зарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд малчдыг орчин үеийн дурангаар хангах зорилгоор 3 тэрбум төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалт зарласан байна. Тэгвэл уг асуудлаар “Шилэн” Цогоо буюу Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан,

"Шилэн Тендер. 3 тэрбум төгрөгийн дуран.

Өмнөговь аймаг "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд 2 нүдний дуран авч тараана гэж. Тендерийн нөхцөл нь АНУ-ын эмийн жагсаалтын Orange Book дээр орсон бол 4 оноо гэж... Эзэнтэй тендер.

Өмнөговь аймгийн энэ тендерийг өмнө нь би 1 удаа зогсоож мөнгийг нь аймгийн төсөвт татуулж байсан боловч энэ удаад ахиад зарлаж. 3 тэрбумын дуран ирсэн, сонгуулиас өмнө далд хийхгүй бол мөнгө гацаад байгаа юм байна.

Өмнөговь аймагт 3 тэрбумын дурангаас өөр хэрэгтэй хөрөнгө оруулалт байхгүй хамаг юмандаа хүрээд тулчихсан аймаг юм байна. Болдын Жавхлан сайдаа Ganbat Jigjid даргаа энэ тендерийг зогсоож 3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт хурааж авч өгнө үү" хэмээн нийтэлжээ.

Г.Ганболд: Гишүүдийн чуулган эхлэхийн өмнө хэлдэг үгийг тодорхой болгохгүй бол Б.Пүрэвдорж гишүүнээс авхуулаад шал өөр юм яриад явчихдаг
Г.Ганболд: Гишүүдийн чуулган эхлэхийн өмнө хэлдэг үгийг тодорхой болгохгүй бол Б.Пүрэвдорж гишүүнээс авхуулаад шал өөр юм яриад явчихдаг
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.