ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн өвөл хагас коксон түлш хэрэглэсэн. Үр дүнд нь утаа 30 хувиар буурсан гэж албаныхан тайлбарлаж буй тул энэ жил дахин хагас коксон түлш хэрэглэхээр болсон. Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “2026-2027 оны галлагааны улиралд 280 мянган тонн хагас коксон түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авахаар төлөвлөж байна” гэсэн.

Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-иас хагас коксон түлш худалдан авахаар 288 тэрбум 780 сая 676 мянга 800 төгрөгийн тендер зарлажээ. Үүнээс энэ онд санхүүжих төсөвт өртөг нь 195.9 тэрбум төгрөг байх аж.

Дээр дурдсан 280 мянган тонн түлшнээс 2026 онд 210 мянга, 2027 онд 70 мянган тонн түлш нийлүүлэх юм байна.

ҮАБЗ-ийн хурал түр завсарлаж, маргааш үргэлжлэхээр боллоо
ҮАБЗ-ийн хурал түр завсарлаж, маргааш үргэлжлэхээр боллоо
 
Гадаадад амьдрахаар явсан МУ-ын иргэний регистрийн дугаарыг ашиглан монголд 20 жил хууль бусаар оршин суусан гадаадын иргэнийг олж тогтоожээ
Гадаадад амьдрахаар явсан МУ-ын иргэний регистрийн дугаарыг ашиглан монголд 20 жил хууль бусаар оршин суусан гадаадын иргэнийг олж тогтоожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!