Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөр Монголд эсэргүүцлийн хөдөлгөөний эрч нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

 “Хоёр хэлний боловсрол” нэрээр БНХАУ энэ сараас эхлэн Өвөрмонголын бүх сургуулиудад монгол хэлийг хятад хэлээр орлуулах төлөвлөгөө эхлүүлсэн нь иргэдэд таагүй байдал үүсгэсэн. Үүнийг эсэргүүцсэн бүхий л салбарын хүмүүс идэвхитэй нэгдэж байна.

Орон нутгийн эсэргүүцлийн хөдөлгөөний эрч улам нэмэгдэж, Жарууд хошуу сумын Монгол хэлний сургуулийн эцэг эхчүүд сургуулийнхаа урд цуглаж, дотуур байранд байсан хүүхдүүдээ яаралтай суллахыг шаарджээ. Цагдаа нар эсэргүүцэгчдийг баривчлах юмуу гэрийн хорионд оруулах арга хэмжээг авч байна. Жарууд хошуу сумын монгол хэлний багш н.Улаантуяаг хэл заах шинэ бодлогыг эсэргүүцэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэх шалтгаанаах цагдан хорьжээ. Түүнчлэн нутгийн малчдад гэрээсээ гарахгүй байх шаардлагыг тавьсан байна.

А.Мишээл

БНХАУ: Монгол хэл, соёлын чиглэлээр суралцагчдын тэтгэлгийг зогсоожээ
БНХАУ: Монгол хэл, соёлын чиглэлээр суралцагчдын тэтгэлгийг зогсоожээ
 
2025 оныг “Нийслэлийн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлалаа
2025 оныг “Нийслэлийн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.