Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ: Монгол хэл, соёлын чиглэлээр суралцагчдын тэтгэлгийг зогсоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Өвөрмонголчууд БНХАУ-ын засгийн газрын шийдвэр болох хоёрдугаар түвшний хос хэлний бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Тэгвэл есдүгээр сарын 2-ны буюу өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямархуу байгааг тодруулан хүргэж байна. Өвөр Монголоос холбогдож буй эх сурвалжууд шахалт, хавчлага нэмэгдэж байгааг онцлоод дараах мэдээллүүдийг өглөө. 

  • Монгол хэл, соёлын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байгаа монгол докторантуудын тэтгэлгүүдийг БНХАУ-ын засгийн газраас зогсоосон байна. 
  • Хишигтэн хошууны бүх ажилтан төрийн албан хаагч, багш дарга нарыг хүүхдээ сургуульд өгөхгүй бол ажлаас нь огцруулахыг сануулсан бичгийг хүргүүлжээ.
  • Мөн Өвөр Монголын Улаанхад хотын Хишигтэн хошууны ажилтны хүүхдүүд есдүгээр сарын 2-ны үдээс өмнө сургууль дээрээ ирэхгүй бол эцэг эхчүүдийг ажлаас халах тухай баримт бичиг ирүүлсэн байна.
  • Өвөр Монголын радио, одон телевизийн ажилчид ажил хаялт зарлан хүүхдүүдээ сургуульд явуулахгүй гэдгээ илэрхийлэн гарын үсэг зурсан.
  • Өвөр Монголын Их Сургуулийн 2000 гаран оюутнууд уг хөдөлгөөнд нэгдэж, зохих газарт өргөх бичиг уламжилжээ.
  • Тунляо хотруу нэвтрэх бүх хурдны замыг хааж, эсэргүүцэлд оролцсон хүмүүсийн зургийг олон нийтэд дэлгэн эрэн сурвалжилж баривчилгааг эхэлжээ. Хичээл нь эрт эхлэсэн ахлах ангийн сурагчид хичээлдээ явахгүй байгаа тул зарим анги тэнхимд зэвсэгт хүчнийхнийг байрлуулж, мануулж байгаа аж.
  • Утасны сүлжээний хяналт хатуу чанга түвшинд хүрч, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдод ирэх дарамт шахалт, сүрдүүлгүүд хүндэрсээр байна гэв.

Д.Цэрэнчимэг

Газын зурвасын хямралыг намжаахаар тохиролцов
Газын зурвасын хямралыг намжаахаар тохиролцов
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.