Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газын зурвасын хямралыг намжаахаар тохиролцов

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 50 секунд

Хил орчмын зэвсэгт мөргөлдөөн огцом хурцдаж, явган цэрэг, танк ашиглахдаа тулаад байсан Газын зурвасын хямралыг түр хугацаанд намжаах талаар Израиль болон Хамас бүлэглэлийнхэн харилцан тохиролцжээ. “The Jerumsalem Post”-д бичихдээ энэхүү хэлэлцээрт зуучлагчаар Катарын тал оролцож коронавирусээс шалтгаалан Палестинд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх боломжыг нээж өгчээ. Израилийн тал хэлэхдээ,

“Хэрэв Хамас Израиль руу шатдаг шингэн агуулсан бөмбөлгүүдээ нисгэхээ болих аваас “Керем- Шалом” “Эрез” зэрэг хилийн боомтыг нээнэ. Гэрээний хугацаанд өөр зөрчил гаргахгүй бол цаашлаад усан боомтыг ч нээж, загас агнуурын салбарт саад болохгүй” гэжээ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                  Сүүлийн саруудад Хамас хөдөлгөөнийхөн Израилийн нутаг руу шатдаг шингэнтэй бөмбөлгүүд нисгэн түймэр тавих болсны хариуд Хамасын харьяа барилга байгууламжийг танкаар устгаж байжээ. Мөн Хамасын харвасан пуужингуудын талбай болон ойролцоох барилга байгууламжийг шөнийн цагаар нисэх хүчин нь бөмбөгдөх болсон байна.  

С.Хонгорзул

Жорж Флойд мансууруулах бодисноос болж амиа алдсан байж болзошгүй
Жорж Флойд мансууруулах бодисноос болж амиа алдсан байж болзошгүй
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.