Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: С.Зориг агсны хөшөөтэй байрыг Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчхаж. МоАХ өөрийн байрныхаа өмнө С.Зориг агсны хөшөөг тавья

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Өчигдөр хотын дарга Х.Нямбаатар С.Зоригийн хөшөөг зарсан талаар өөрийн цахим хуудастаа нийтэлсэн билээ. Тодруулбал, тэрбээр "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй" гэж бичсэн байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир энэ тухай өөрийн цахим хуудастаа нийтлэхдээ "Эхлээд хүзүүвч буюу Сүхбаатарын талбайн зүүн талд СТӨ-ний хажууд байрлах манай намын байр зарагдсан, одоо талбайн урд талын С.Зориг агсны хөшөөтэй байр Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчиж. Гэхдээ угаас намын байр байгаагүй ч түүхэн дурсгал гэж үзээд авч үлдэх ёстой байсан юм. Олон мянган ардчиллын анхдагчид, партизануудын голомт болсон МоАХ өөрийн өмчлөлийн байрныхаа өмнө анхны зохицуулагч С.Зориг агсны хөшөөг тавья. Хөшөөг нь арай ч зарчаагүй байлгүй дээ…" гэв.

Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын хуралдаан болж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.