Өнөөдөр аравдугаар сарын 2 буюу Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Тиймээс зарим улс төрийн намын төлөөлөл, гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ твиттер хуудаснаа "Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг.
Залуусаа С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна. Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд Та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй" гэж бичжээ.
2024.10.02
Ардчилсан хувьсгалын удирдагч С. Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ.
Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ.
Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг.
Залуусаа С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож,… pic.twitter.com/3IJ4fdabgn
— Л.Оюун-Эрдэнэ (@OyunerdeneMN) October 2, 2024