Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Тэмүүжин: С.Зоригийн хэргийг илрүүлэх нэрээр хуулийн ЭРХ МЭДЭЛТНҮҮД улс төр, нийгэмд нөлөө бүхий хүмүүсийн мэдээллийг авч НАЙМААЛЦСАН

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин улс төрийн хүрээнд халуун сэдэв болоод буй С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн дуулианаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тухайн үед хууль, хяналтын байгууллагад гарч байсан асуудлуудын талаар ам нээв.

Ингэхдээ тэрбээр "1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.Зориг гэдэг хүн амь насаа алдсан. Тэр үед эдийн засгийн том реформ нь зогссон. Нөгөө талд Хууль зүйн салбар маш сонирхолтой “гажууд” байдал руу орсон.

Би цөөнгүй судлаачдын судалгаа дотроос уншсан нэг дүгнэлт бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсны дараа хуулийн салбарт маш их хэмжээний мөнгө, маш их хэмжээний тоног төхөөрөмжийн шинэчлэлт орж ирсэн.

С.Зоригийн хэргийг илрүүлэхийн тулд. Гэхдээ хүн нь өөрчлөгдөөгүй. Арга барил нь өөрчлөгдөөгүй. Тэр их хэмжээний мөнгө дэвшилтэд гэж хэлж болох гүйцэтгэх ажиллагааны тоног төхөөрөмжөөр тэр хүмүүс юу хийсэн бэ гэхээр энэ хэргээ илрүүлэхээс илүүтэйгээр бизнесийнхнийг, улстөрчдийг, нийгэмд нөлөөтэй хүмүүсийн хувийн амьдралыг онгичиж эхэлсэн.

Маш их хэмжээний мэдээлэл цуглуулсан. Түүгээрээ юу хийсэн бэ гэхээр “наймаалцсан”. Нэг даргын сейфт аваачиж хадгалдаг, эсвэл энэ хүн ийм асуудалтай шүү гэж өрсөлдөгчид нь аваачиж өгдөг. Хуулийн байгууллагуудын эрх мэдэлтний наймаа явж эхэлсэн" гэв.

Үүний үр дүнд хуулийн салбар дахь “RULE OF LAW”-ийн үзүүлэлт шууд унасан.

Ц.Элбэгдорж: Олон жил мөрөөдөж 30 гаруй жил зураг цуглуулсан. Цуглуулагч хэзээ ч хулгайч байдаггүй
Ц.Элбэгдорж: Олон жил мөрөөдөж 30 гаруй жил зураг цуглуулсан. Цуглуулагч хэзээ ч хулгайч байдаггүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.