Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн II бүлэгт “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал”-ыг тусгасан бөгөөд үүн дотор цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанарын судалгаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж байна.
2022 оны эхний 10 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдүүдийн өсөлт хөгжлийн хяналтын судалгаанд 1,630,680 хүүхэд хамрагдсаны 0.45 хувь буюу 7,338 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай, өсөлтийн хоцрогдолтой гэж гарчээ.
2.475 ТӨГРӨГӨӨР ХҮҮХДИЙН ӨДРИЙН ХООЛНЫ ШИМ ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАРЫГ ХАНГАЖ ХҮРЭЛЦДЭГГҮЙ
Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардал 2,475 төгрөг байдаг. Гэвч энэ нь хоол, хүнсний материал авахад хүрэлцэхгүй, шим тэжээллэг хоол үйлдвэрлэх боломжгүй байдаг тухай цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнуудтай хийсэн ярилцлагад дурджээ.
Зарим цэцэрлэг хүлэмжийн аж ахуй эрхэлж, хүнсний ногооны хэрэгцээгээ хангаж байгаа ч улирлын чанартай тул хүнсний ногооныхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.
Засгийн газрын Хоолны зардлын норматив тогтоох тухай тогтоолд СӨБ-ын байгууллагын хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь хэмжээг эцэг, эх, асран хамгаалагчаас төвлөрүүлэн, зарцуулах, хяналт тавих тухай заасан хэдий ч, эцэг, эхээс гаргуулах зардлын зөрүүг хэрхэн тооцох аргачлалыг одоо хэрнэ батлаагүй байна.