"Бусан хүрэх галт тэрэг" киногоороо олон улсын үзэгчдийн танил болж, өдгөө Холливудад гараад буй жүжигчин Ма Дон Сок 17 наснай зөрүүтэй найз бүсгүйтэйгээ гэрлэхээр болсон гэдгээ өнөөдөр /2024.04.08/ зарлажээ.
Тэдний хурим ирэх тавдугаар сард болох бөгөөд олны нүднээс хол дотны хүмүүсийнхээ хүрээнд хийх гэнэ.
Түүний сүйт бүсгүй Е Жон Хва нь загвар өмсөгч, фитнесийн багшаас гадна Азийн сошиал ертөнцөд маш алдартай. Хайртай хүнтэйгээ 2020 онд гэрлэхээр төлөвлөсөн болохоо Ма Дон Сок 2019 оны Каннын кино наадмын үеэр хэлж байсан ч цар тахал, ажлын шахуу хуваарийн улмаас хойшлогдсоор энэ жилтэй золгосон байна. Ташрамд дурдахад, Ма Дон Сок 53 настай бөгөөд хосууд 2016 оноос хойш болзож эхэлжээ.
Эх сурвалж: Koreaboo