Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд зодсон байж магадгүй багшийн царайг ил гаргасан хэрнээ хүчирхийлэл үйлдсэн гэх цагдаа нарын царайг нууж байна гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Хууль хяналтын байгууллага нь цагдаагийн дөрвөн алба хаагчийг баривчиллаа гээд, царайг нь нууж мэдээлж байна. Уг нь өөр улсад иймэрхүү хүмүүсээ ил тод зарладаг. Яагаад гэвэл бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл давтан үйлдэх магадлал маш өндөр байдаг. Тийм учраас хаа яваа газрыг нь байнга ил зарладаг" гэв.

Үргэлжүүлэн тэрбээр хоёр настай хүүхдүүдийг зодсон гэх цэцэрлэгийн багшийн талаар "Энэ бас хохирогч. Энэ хүнийг ил харуулж, ярилцлага аваад гаргаж байна. Гэтэл хүүхэд хүчирхийлсэн гэх цагдаа нарын нүүрийг ил болгохгүй байна" гэсэн юм.

Д.Ганбат: АН-аас Ажлын хэсэг байгуулж, хүүхэд хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллана
Д.Ганбат: АН-аас Ажлын хэсэг байгуулж, хүүхэд хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллана
 
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.