Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: АН-аас Ажлын хэсэг байгуулж, хүүхэд хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хурлаар хэлэлцсэн асуудлууд болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-ын гурван удаагийн чуулганы хуралдаанаар нийт 58 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 24 асуудлыг хэлэлцэж, 39.6 хувь нь хэлэлцэх шатандаа, 36 хувь нь хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө. Хоёрт, цагдаагийн алба хаагч нартай холбоотой хэргийг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулж, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллана.

Монгол Улс байтугай дэлхий нийтийг сэрдхийлгэм гэмт хэрэг гарлаа. Бага насны эмэгтэй хүүхдийг цагдаагийн дөрвөн албан хаагч хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ганц нэг алба хаагчид хариуцлага тооцоод өнгөрч болохгүй.

Энэ хэргийг хэвлэл мэдээллийн байгууллага ил тод, нээлттэй болгосон. Бид энэ хэргийг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ хэргийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй байна. Бага насны хүүхдийг хамгаалалтад авах ёстой. Ардчилсан нам 2016-2020 онд ажиллахдаа Тахрын албыг байгуулж байсан. Гэрч хохирогчийг хамгаалдаг алба. Гэтэл Засгийн газар энэ албыг маш яаралтай татан буулгасан. Цагдаа нарыг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж байна. Засгийн газрын харьяалалтай хоёр байгууллага бие биенээ шалгаж байна шүү дээ. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй.

Нөгөө талаараа, өмнө нь 16-18 наснаас доош хүүхдүүдийг бага насны хүүхэд гэж нэрлэдэг байсан бол 2017 онд хуульд өөрчлөлт оруулж, эрх баригч намынхан 14 нас болгож, багасгасан. Хүүхдийн эрх ашиг хаана байна вэ. Зүгээр нэг байгууллагын эрх ашиг яриад сууж байдаг. Одоо улс төр болон ёс зүйн хариуцлага хүлээдэг албан тушаалтан алга" гэлээ.

А.Отгонцэцэг: Талийгаачийн хумснаас 2-3 эрэгтэйн  ДНХ илэрсэн
А.Отгонцэцэг: Талийгаачийн хумснаас 2-3 эрэгтэйн ДНХ илэрсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.