Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Отгонцэцэг: Талийгаачийн хумснаас 2-3 эрэгтэйн ДНХ илэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 39 секунд

Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долдугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон байдаг. Талийгаачийн гэр бүл хууль хяналтын байгууллагаар уг хэргийг хоёр жил шалгуулж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа талаар өнөөдөр /2024.04.08/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс АШУҮИС-ийн нүүр ам, судалын сургуульд аудит оруулахыг хүсэв.

Талийгаачийн эхнэр А.Отгонцэцэг:

-Арга мухардаад өнөөдөр дахин хэвлэлд хандаж байна. Өндрөөс унасан болгоод хэргийг хаах гээд байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний урд төвөнхийн баруун хажууд улаан өнгийн хөндлөн зулгаралттай гарсан. Уг зулгаралтаас 1.4 см-ийн зайд хоёр зулгаралттай. Хөндлөн зулгаралт яаж үүсэх үү гэхээр хоолойг ямар нэгэн юмаар боосон тохиолдолд үүсдэг. Тиймээс өндрөөс унах үед хөндлөн зулгаралт үүсэх ямар ч боломжгүй. Эрүүний зүүн доод хэсэгт тэгш бус язарсан шархтай. Хэрэв өндрөөс унаад ямар нэгэн төмөр, модонд тээгэлж гогдсон бол нүүрнээс нь юм үлдэхгүй. Энэ бол маш их эргэлзээ түрүүлж байна. Хоёр чихний гадна суваг хамрын зүүн нүхнээс тархины эд нь цухуйж гарсан. Маш хүчтэй цохилтын нөлөөгөөр цухуйж гардаг. Гавлын яс нь хоёр хуваагдсан. Хэргийн газарт хуучин зэвэрсэн урт төмөр байсан.

Доор нь байсан зүлэг, ногоонууд шинээрээ байсан. Хэргийн газрын нөхөн үзлэг, хавтаст хэргийн материал дээр энэ төмөр байсан. Сүүлд 2023 оны тавдугаар сард АТГ-ын мөрдөгчтэй хамт хэргийн газар дээр очиход дээрх төмрийг аваад шинжилгээ хийлгэхээр болсон. Хотод ирээд прокурор, мөрдөгчид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргатал татгалзсан. Энэ төмөрт шинжилгээ хийгээд цус байгаа эсэхийг шалгаад хэргийг мухарлаад өгөөч гэтэл тэгээгүй. Шүүх шинжилгээнд ажилладаг шинжээч нар шүгэл үлээгээд эхэлсэн шүү. Бид маш олон ноцтой баримтуудын талаар мэдээлэл авсан. Энэ төмөр дээр шинжилгээ хийгдсэн болохыг би мэдсэн. Биологийн ул мөр болох цус илэрсэн гэсэн.

Ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүйгээр оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийсэн. Хумснуудыг нь авахдаа зүүн гарын долоовор хумсыг байхгүй болгосон. Үлдсэн хумсан дээр нь шинжилгээ хийлгэтэл хумс тус бүрээс нь холимог ДНХ илэрсэн. Дандаа эрэгтэй хүмүүсийн ДНХ.

2-3 эрэгтэй хүн байна гэдгийг тодорхой харуулах шинжилгээ байна. Энэ бол ноцтой баримт. Тиймээс хамт байсан хүмүүсийг яаралтай сэжигтнээр татаад өгөөч. Тэдгээр хүмүүсээс ДНХ-ийн шинжилгээ хийгээд гарсан байгаа холимог ДНХ-тэй харьцуулаад өгөөч. Энийг хийж чадахгүй биш чадна. Шүүх эмнэлгийн шинжээчид чадна.

Шүүх эмнэлгийн дэд дарга хурандаа Б.Давааг сэжиглэж байна. Энэ хүн БНСУ-д биологийн шинжээчээр доктор хамгаалсан.

“Нүхт тур“-ын арыг даагч Чой хамба шүүх хуралтай зэрэгцэн ордонд айлчилсны учир...
“Нүхт тур“-ын арыг даагч Чой хамба шүүх хуралтай зэрэгцэн ордонд айлчилсны учир...
 
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.