Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэг цэвэрлэгээндээ саарал ус ашиглаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн хэмжээнд “Хотоо угаая” аяны хүрээнд хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэг цэвэрлэгээндээ саарал ус ашиглаж байгааг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цахим хуудастаа мэдэгдлээ. Тэрбээр “Баянзүрх дүүргийн хороо, алба хэлтсүүд цэвэрлэгээндээ саарал ус ашиглаж байгаа шүү. Иргэд, аж ахуйн нэгжүүд, сайн дурынхан саарал ус ашиглаарай” гэсэн юм.

Жил бүр зохион байгуулдаг “Хаврын их цэвэрлэгээ”-г энэ сарын 1-19-ний хооронд зохион байгуулж төрийн захиргаа, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд иргэдийг идэвхтэй оролцохыг мөн уриалж буй. Бүх нийтийн цэвэрлэгээний нэгдсэн их цэвэрлэгээ энэ сарын 11, 12, 13-ны өдрүүд буюу ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт болно.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо
 
Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана
Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.