Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дорнод аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай баг "Есдүгээр хашаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 350 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т хээрийн түймэр гарсан дуудлага өнөөдөр буюу 04 сарын 05-ны 17:40 цагт хүлээн авсан. Дуудлагаар аймгийн Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Салхи баруунаас 8-10м/с байна.

Харин Баянтүмэн сумын Өлзийт баг "Мажиг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 92 км/-т хээрийн түймэр 17:20 цагт гарсан дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Баянтүмэн сумын ЗДТГ-ын ажилтнууд үүрэг гүйцэтгэж, унтраахаар ажиллаж байна.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
 
Хотын дарга Х.Нямбаатар Будапешт хотноо зохиогдож буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-д оролцож байна
Хотын дарга Х.Нямбаатар Будапешт хотноо зохиогдож буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-д оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.