Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа” үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Үндэсний Статистикийн Хороо, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл болон Төрийн Албаны Зөвлөл хамтран Төрийн албан хаагчдийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох хоёр дахь шатны судалгааг 4 дүгээр сарын 2-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Судалгааны дүнг 4 дүгээр сарын 29-нд нэгтгэн, 5 дугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үеэр нийтэд танилцуулах юм.

“Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар бэлтгэж буй. Тиймээс “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэлийг боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн ахицын үнэлгээг нарийвчлан тогтоох зорилгоор энэхүү судалгааг зохион байгуулж байгаа юм.

Б.Жаргалмаа: Ханш нээж буй билэгт сайн өдөр Баялгийн сангийн тухай хууль орж ирж байгаад талархал илэрхийлье
Б.Жаргалмаа: Ханш нээж буй билэгт сайн өдөр Баялгийн сангийн тухай хууль орж ирж байгаад талархал илэрхийлье
 
Э.Лхагва-Очир 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлж, “АЛТАН ЦОМ“-ын эзэн боллоо
Э.Лхагва-Очир 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлж, “АЛТАН ЦОМ“-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.