Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: “Дашваанжил“ ХХК-ийн баллон тээвэрлэдэг машинууд нь бусад машинтай шүргэлцэж, зурагдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

УОК-оос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбар хяналтын газрын улсын ахлах байцаагч н.Бямбадорж:

-"Дашваанжил" ХХК-ийн хий хадгалах агуулахын шингэрүүлсэн шатдаг хий хадгалах зориулалтын 19 даралтат савны аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ. Тус компанийн хий цэнэглэх станцад ашиглаж байгаа даралтат савнууд нь улсын бүртгэлд хамрагдсан. УУХҮЯ-ны салбар хяналтын газрын улсын байцаагчийн хяналтад хамрагдаж ашиглах зөвшөөрөл авсан байна. Гэвч дотоодын хяналт хангалтгүй, өдөр тутмын хяналт муу гэх мэт зөрчлүүд илэрсэн.

Хий хадгалах савны өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхдээ зөвшөөрөл аваагүй байсан.

Зам тээврийн хөгжлийн яамны салбар хяналтын газрын авто тээврийн улсын ахлах байцаагч н.Батболд:

-"Дашваанжил" ХХК-ны техникийн үйлчилгээ засварын байр нь галын аюулгүй байдал, сэлбэг хэрэгслээр бүрэн хангагдаагүй байсан. Галын хорны хугацаа нь дууссан байсан. Мөн тээвэрлэлтийн талаарх мэдээллээ тухайн орон нутгийн авто тээврийн байгууллагад сар бүр үнэн, зөв гаргаж өгдөггүй. Засвар үйлчилгээний барилга байгууламж нь бохир усны систем нь эвдэрсэн. Мөн аюултай шингэн, хог хаягдал, мөн тэдгээрийн сав баглаа боодол, бусад аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулж хүлээлгэн өгдөггүй. Өндөр даралтад ажиллах тоног төхөөрөмж нь баталгаажуулагдаагүй. Техникийн комиссын ажлах журмыг батлуулаагүй.

Ачааны дагалдах бичиг баримтыг хэрэглэдэггүй. Мөн баллон тээвэрлэдэг бага оврын машинууд нь бусад машины ачааны ирмэгтэй шүргэлцэж зурагдсан зөрчил илэрсэн. Энэ нь стандартын бус гэсэн үг.

Аюултай ачааны тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг дохио нь бүрэн ажилладаггүй хоёр тээврийн хэрэгсэл бий. Үүнийг газар дээр нь арилгуулсан.

П.Очбадрах: Хохирогч, холбогдогч нарын мэдээллийг олон нийтэд өгөх боломжгүй
П.Очбадрах: Хохирогч, холбогдогч нарын мэдээллийг олон нийтэд өгөх боломжгүй
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.