Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмч Г.Уранзаяа: Эрэгтэй хүүхдийн төмсөг хуухнагтаа буугаагүйг хожуу илрүүлбэл үргүйдэл үүсэх магадлалтай

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
3 минут 31 секунд

Шинэхэн үрээ өлгийдөн авсан тэр дундаа хүүтэй болсон ээж, аав нартаа зориулан дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Тодруулбал,

Хугацаандаа, гүйцэд төрсөн эрэгтэй хүүхдийн төмсөг хуухнагтаа буусан байх ёстой бөгөөд хүүхэд эхээс төрөхөд нэг, эсвэл хоёр төмсөг нь хуухнагтаа буугаагүй байхыг крипторхизм гэж нэрлэдэг байна. Тэгвэл энэ нь ямар үр дагавартай хийгээд үүнийг хэрхэн оношилж болох талаар "UMed" хүүхдийн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч Г.Уранзаяагаас тодрууллаа.

-Дөнгөж төрсөн хүүхдийн төмсөг заавал хуухнагтаа буусан байх ёстой гэдэг. Гэвч зарим тохиолдолд хуухнагтаа буугаагүй байх нь бий. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрэгтэй хүүхдийн төмсөг хуухнагтаа буугаагүй байхыг крипторхизм гэж нэрлэдэг. Энэ эмгэг нь байрлалынхаа хувьд гурван янз. Үүнд,

  • Хэвлийд
  • Цавинд
  • Хуухнагийн дээд хэсэгт байрладаг. Тиймээс эдгээр байрлалуудыг тодруулж өгөхийн тулд л эхо оношилгоог хийдэг.

Мөн энэхүү эмгэгийг эрт илрүүлэх нь ямар онцлогтой вэ гэхээр дараагийн шат буюу мэс заслын арга хэмжээ авахад чухал нөлөөтэй. Учир нь төмсгийн байрлалыг тогтоосон тохиолдолд хагалгааг хэрхэн хийх нь тодорхой болдог.

Учир нь хүүхдийг 2 нас хүрэхээс нь өмнө мэс засал хийж, мэсийн аргаар төмсгийг хуухнагт нь буулгадаг. Хэрэв 2 наснаас оройтвол хүндрэл гарах эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдийг 6 сар хүрэхээс нь өмнө илрүүлэх хэрэгтэй гэсэн үг юм.

-Хэдэн хүүхэд тутамд тохиолддог юм бол?

-Крипторхизмын талаар судалсан хэд хэдэн судалгаа бий. Гэхдээ ихэнх судалгаанд 100 хүүхэд тутмын 1-2-т нь крипторхизм илэрдэг гэсэн үр дүн гарсан байдаг. Бас нэг талын төмсөг буугаагүй байх нь арай элбэг, хоёр талын төмсөг буугаагүй байх нь арай бага тохиолддог.

-Заавал мэс заслын аргаар буулгахгүй өөрөө буух тохиолдол байдаг уу?

-Байж болно. Гэхдээ хамгийн гол нь хүүхдийг 6 сараас 1 нас хүртэл нь ажиглаад төмсөг нь буугаагүй бол мэс засал хийдэг.

-Эрт оношлоогүйгээс үүдэн ямар ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-2 нас хүртэл нь мэдээгүй, оношлоогүй тохиолдолд гарах дараагийн сөрөг үр дагавар нь,

  • Үр тогтоох чадвар буурна,
  • Хүүхэд өсөж, том болох тусам ичих мэдрэмж төрж, сэтгэлзүйн хувьд том гэмтэл авна
  • Мөн төмсгийн хавдар үүсэх эрсдэлтэй. Гэхдээ эдгээр эрсдэлүүд нь заавал тохиолддог гэж ойлгож болохгүй.

Мөн хагалгааны үр дүн маш өндөр. Хэрвээ нэг төмсөг буулгасан бол үр тогтоох чадвар бараг 100 хувь хадгалагддаг бол 2 төмсөг буулгахад энэ үзүүлэлт 65 хувь хүртэл буурна. Иймд хагалгааны дараа хүүхдэд бөөрний мэс заслын эмчийн байнгын хяналт шаардлагатай байдаг.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлж, ашиглуулах заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасна
Гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлж, ашиглуулах заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.