Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Сүлдхүү Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 43 секунд

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий тав дахь өдөр Монголын таван бөх барилдаж, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн боллоо.

79 кг-д зодоглосон ОУХМ О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг буулгаж авсан юм.

Барилдааны үндсэн цаг 4:4-өөр тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр илүүрхлээ.Ингэснээр О.Сүлдхүү тивийн аваргаас хоёр дахь медалиа авч байна. Тэрбээр 2023 онд Казахстанд болсон Азийн АШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн билээ.

ЦЕГ: Нас барсан иргэнд архины хордлогын нөлөөлөл байгаа эсэхийг шалгаж байна
ЦЕГ: Нас барсан иргэнд архины хордлогын нөлөөлөл байгаа эсэхийг шалгаж байна
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.