Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн Хүй 7 худагт зохиогдож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээн Хүй 7 худагт зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож байгаа бөгөөд уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах төрлөөр авхаалж самбаагаа сорих юм. Мөн уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдаан болон бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна.

Шөнийн автобусны тоог нэмжээ
Шөнийн автобусны тоог нэмжээ
 
ХӨНДӨХ СЭДЭВ:
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.