Урин дулааны улирал ирсэн ч нийслэлийн ногоон бүсэд иргэдийг зорчихыг хориглоод байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр хаврын хуурайшилтай өдрүүдэд гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Энэ дагуу нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг гуравдугаар сарын 28-ны өдрөөс ирэх зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл хориглов. Мөн есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түр хориглоод байна.
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байна.Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!