ХУУЛИЙН ТӨСӨЛ: Цахим мөрийтэй тоглоом тоглож, сурталчилж, зохион байгуулсныг ч “ШИЙТГЭХ“ хууль хэрэгжсэнээр тоглох залуусын тоо 65 ХУВИАР БУУРНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 57 секунд

Олон гэр бүлийн нулимс, зовлонгоор "тэжээгдэж" буй цахим мөрийтэй тоглоом гэгчийн мөрөөр алхсан залуус өнөөдөр хийж бүтээх хүсэл эрмэлзэлдээ, төсөөлж зурсан мөрөөдөлдөө, цогцлоон бүтээсэн амьдралдаа "ЦЭГ" тавьж байна. Харамсалтай ч гэлээ энэ байдал нийгэмд чимээгүйгээр тархсаар, дараагийн хохирогчдоо элсүүлсээр. Тэгвэл үүнийг зогсоох шийдэл бидэнд юу байна вэ.

Өнгөрөгч өдрүүдэд энэ асуудлыг хуулиар чангатгах цаг нь болсон гэдгийг хөндөх болов. Олон улсын туршлагад тэр дундаа, Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд, нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хууль бус гэж тооцож, 7 улс хуулиар хүлээн зөвшөөрч, 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор зохицуулалтгүй байна. Манай улс ч нарийвчилсан зохицуулалтгүй явж ирсэн улсуудын тоонд зүй ёсоор багтана.

Тэгвэл цахим мөрийтэй тоглоомын эсрэг хэмээх тодотгол бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна. Эл хуулийн төслийг өргөн барих хүрээнд нийгэмд ил болоогүй ямар мэдээллүүд авагдсан талаар болон онцлог хуулийн заалтуудыг хүргэж байна.

Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгээс нийтлэлээ эхлүүлье.

-Эдийн засгийн гэмт хэргийн ХОХИРОГЧДЫН 50 орчим хувь нь 30-39 НАСНЫХАН-

Цахим мөрийтэй тоглоом нь эдийн засгийн гэмт хэрэгт хамаатна. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдсэн байна. Мөн 2024 онд Монгол Улсад энэ төрлийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Тэгвэл эдийн засгийн гэмт хэрэгт хохирогчдыг насны хувьд авч үзвэл:

-1XBET сайт ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ-

Монгол Улсад давхардсан тоогоор сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа аж. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Темп партнерс” ХХК, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон байдаг аж. Харин олон улсад бооцоот тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1XBET сайт нь одоогоор тусгай зөвшөөрөлгүй байна.

Үүнтэй холбоотойгоор 2018-2024 оны хооронд 1XBET-тэй холбоотой нийт 25 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан байдаг аж.

-1XBET-ээр дамжуулж авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогджээ-

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 1XBET сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болгож, бусдын эд хөрөнгийг залилах, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг далд байдлаар дэмжих, мөрийтэй тоглоом тоглох, авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн мөрийтэй тоглоом тоглогчдод мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлж, пирамид хэлбэрээр салбарлаж, бүлгийн зохион байгуулалттайгаар 1XBET-тэй гэрээ байгуулан цалин авч, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй “агент” байна гэсэн тоон мэдээ гарчээ.

Эл мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албатай хамтран АГЕНТЫН үйл ажиллагаа эрхэлдэг арилжааны банкууд дахь дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэн шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Энэ явцад их хэмжээний ашиг орлого олсон 11 агентад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгалын ажиллагаа явуулжээ. Одоогоор 65 агентад шалгалт хийгдэж байгаа аж.

-Тусгай зөвшөөрөлгүй мөрийтэй тоглоомыг сурталчилсан 7 контент бүтээгч Зөрчлийн хуулиар ТОРГУУЛЖЭЭ-

Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5.1-д “Зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж. Харин энэ заалтыг зөрчсөн нэр бүхий 2 аж ахуй нэгж, 7 контент бүтээгчийн зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 13.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Түүнчлэн Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Арабын Нэгдсэн Эмират, Хонг Конг зэрэг улсуудад бүртгэлтэй хуулийн этгээдээр дамжуулан Монгол улсад бүртгэлтэй нэр бүхий аж ахуй нэгжтэй 6.000-77.000 доллар хүртэлх гэрээ байгуулж

1XBET-ээс манай улсруу зар сурталчилгааны зорилгоор 3,345,468,075 төгрөг буюу 976,779 ам.доллар шилжүүлсэн байна. Харин манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентуудаар дамжин гадагш гарсан байна.

-Цахим мөрийтэй тоглоомыг хуульчилснаар тоглох залуусын тоо 65 ХУВИАР БУУРНА-

Мэдээж хуулийн төслийн ач холбогдол, гарах үр дүнг олон нийт өргөн цар хүрээтэй харж байна. Харин энэхүү хуулийг өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй хууль санаачлагчид дараах үр дүнг "амлаж" буй аж. Үүнд:

-Энэ чиглэлийн платформууд хориглогдож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно

-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна

-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ

үүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,

-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно.

Тэгвэл хуульд ямар ОНЦЛОГ ЗААЛТУУД байна вэ.

Хуулийн төслийг дагалдуулж, Эрүүгийн хууль, зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг хуулиудын нэмэлт өөрчлөлтийг өргөн бариад байгаа юм. Эл өөрчлөлтүүдээр цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хариуцлагын асуудлыг чангатгах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Заалтуудын тухайд,

-ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ, БУСДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛВАЛ 2-8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ-

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД: /өөрчлөлт/

өлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомд зуучилсан үйлдлийг ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО

өлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг ҮЙЛДСЭН бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

өлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад АШИГЛУУЛСАН тохиолдолд 450 мянгаас 5.4 сая хүртэлх төгрөгөөр торгох эсхүл 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар ХОРИНО

-Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд ЗУУЧИЛСАН тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялын САНКЦТАЙ

-ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ ТОГЛОСОН ЭСХҮЛ СУРТАЛЧИЛСАН ТОХИОЛДОЛД ХУУЛЬ БУС ОРЛОГЫГ ХУРААНА-

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД /өөрчлөлт/

-Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг СУРТАЛЧИЛСАН, УРИАЛСАН бол хууль бусаар олсон орлогыг хурааж, хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр ТОРГОНО

-Цахим мөрийтэй тоглоом ТОГЛОСОН этгээдийн хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж 500 мянган төгрөгөөр торгоно

-ТВ, Фм радио, Youtube, Facebook, Instagram, Tik tok гэх мэт олон нийтийн сувгаар 1xbet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хувь хүнийг 5-10 сая, хуулийн этгээдийг 50-100 сая төгрөгөөр торгоно

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар хуулийн төслүүдийг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар хуулийн төслүүдийг хэлэлцэх вэ
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!