Монголын үндэсний бөхийн холбооноос 2025 оны төлөвлөгөөнд хэд хэдэн шинэлэг барилдаан зохион байгуулахаар тусгасны нэг нь “Алтан баззер” сугалаат барилдаан юм. Энэхүү бөхийн барилдаанд зодоглох 64 бөхийн нэрс тодорсон бөгөөд яг одоо эхэлж байна. Монгол бөхийн өргөөнд эхэлсэн энэхүү барилдааныг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байна. Энэ үеэр Улсын аварга О.Хангай: Баззер барилдааны хувьд Цоомоо ахаар хөтлүүлэхээр сонирхолтой санагдаж байна. Ямар ч оноолтгүй болохоор их сонирхолтой санагдаж байна. Бөхчүүдэд амжилт хүсье.
Барилдаанд түрүүлсэн бөх 20 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзүүрлэсэн нь 10 саяын эзэн болно. Харин их шөвөгт шалгарсан нь таван сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Түүнчлэн уран мэх хийсэн бөхийг нэг сая төгрөгөөр урамшуулахаас гадна 1-3 давсан бөх 200-400 мянган төгрөгийн давааны бай авах ажээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн анхдугаар барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж байсан билээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!