Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарынхандаа мэнд дэвшүүлэв. Тэрбээр "Улсын хэмжээнд 2024 онд гэхэд л нийт хүн амын 79 хувь болох 2.8 сая иргэнд хүрч, 22 сая эрүүл мэндийн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор үзүүлсэн байна. Энэ бүхний ард алтан гарт эмч таны эрдэм мэдлэг, хичээл зүтгэл, цаг хугацаа, чин сэтгэл оршиж байдаг. Нийт иргэдийнхээ эрүүл мэнд амь насны төлөө зүтгэж буй мэргэжил нэгт нөхөд, үе үеийн ахмад эмч, суралцагч дүү нартаа дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе" гэлээ.
Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.