Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ганц ч гишүүн ямар мөнгөөр метро барих  гэж байгааг мэдэхгүй. Гэхдээ надад хардлага байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

-----------------------------

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-АН-ын гишүүдийн өргөн барьсан малчдын зээлийн асуудал, малжуулах асуудлаар өргөн барьсан хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж чадсангүй. Хоёр удаа цаг товлоод зугтаачихлаа. Уг хуулийн төсөлд УИХ-ын дарга саад болж байна гэж харлаа. Тиймээс УИХ-ын даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлнэ. УИХ-ын чуулганд гишүүд хангалттай суусангүй. Бүс нутаг томорсон, сонгуулийн тойрог томорсонтой холбоотойгоор орон нутгаар явах нь их байна. Орон нутагт хаа сайгүй, гишүүд ажиллаж байна. Улмаар чуулганы үйл ажиллагаа доголдож байна. Үүнийг далимдуулан "Чоно борооноор" гэдэг шиг Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг МАН-аас өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна. Өнөөдөр нийслэлийн төсвөөр метро барих асуудал яригдаж байгаа ч бодит байдал дээр санхүүжилт байхгүй.

УИХ-ын гишүүд ямар мөнгөөр метро барих гэж байгааг мэдэхгүй байна. Нэг ч хүн мэдэхгүй. Би ч мэдэхгүй. Энд сууж байгаа гишүүд маань ч мэдэхгүй.

Миний хардаж байгаагаар "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийн 66 хувийг нийслэл эзэмшдэг, нүүрсний ордтой болсон. Уг нүүрсний орд дээр Д.Сумъяабазар даргын үед хэвлэлийг дагуулаад метро барьдаг компанитай уулзаад яваад байсан. Тиймээс нүүрсээ гаргаад оронд нь метро, LRT хийлгэе гээд явж байсныг бүгд мэднэ. Тэр нь өнөөдөр нууцлагдмал байдалтай байна. "Эрдэнэс Баянбогд" ХХК-д нарийвчилсан нөөц тогтоох, хайгуулын ажлыг нийслэлийн төсөв дээр тавьсан. Тэр хайгуулын ажил нь нууцлалын зэрэгтэй. Монгол Улс стратегийн ордыг гадны улс орны компаниуд ирж хяналт тавина гэж юу гэсэн үг вэ. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал шүү. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ долоо хоногт тавина.

Казакстан улсад шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ
Казакстан улсад шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.