Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казакстан улсад шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

Казахстан улсад хоёр өдрийн өмнө цаг агаар огцом дулаарсны улмаас их хэмжээний шар усны үер бууж, дөрвөн бүс нутгийн 12 мужид онц байдал зарлаад байгаа аж. Шар усны үерийн улмаас Казахстан улсын баруун бүсийн Абай, Акмола, Актобе, Костанай хотын 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна.

Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын дунд 1700 хүүхэд байна. Нийт 500 гаруй амины байшин болон олон тооны сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж үерийн усанд автжээ. Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд онцгой байдлын 12 шуурхай штабын төвийг ажиллуулж байгаа юм байна.

МУГТ М.Анхцэцэг тэргүүтэй хүндийн өргөлтийн 14 тамирчин дэлхийн цомд өрсөлдөж байна
МУГТ М.Анхцэцэг тэргүүтэй хүндийн өргөлтийн 14 тамирчин дэлхийн цомд өрсөлдөж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.