Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт түймэр гарч 2.5 га талбай шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хайлантай рашаант гэх газарт хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр өдрийн 15.49 цагт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашин, сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтнууд тухайн өдрийн 17:09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийн голомтод ажиллажээ. Гал түймрийг 18:14 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртөж шатсан байна.

Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн дүнгээрээ иргэдийн дансанд орж эхэллээ
Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн дүнгээрээ иргэдийн дансанд орж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.