Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өнөөдрөөс цацагдаж эхэллээ. Тус нэвтрүүлгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49, нүүрсний хэрэг, ҮХӨ зэрэг чухал асуудлуудаас гадна С.Зоригийн хэрэг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцжээ.

Ярилцлагын үеэр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийн талаар ярилцсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав, хэн хэн халагдав. Хэн томилогдов. Энэ бол Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Гэвч мань хүн 1998 онд огцроод чадаагүй. 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор 1998 онд чадаагүй зүйлээ яг хийсэн" гэв.

“Тамга солилцож байхдаа Ц.Элбэгдорж “Ганцхан С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй“ гэж хэлснийг Х.Баттулга Ерөнхийлөгч үнэнээр нь хэлэх байх“
“Тамга солилцож байхдаа Ц.Элбэгдорж “Ганцхан С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй“ гэж хэлснийг Х.Баттулга Ерөнхийлөгч үнэнээр нь хэлэх байх“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд