Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Бүгд Найрамдах Серби Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авч ирж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.

Түүнийг Бүгд Найрамдах Серби Улсаас гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Интерпол болон Серби Улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.