Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.БОЛОРЧУЛУУН: Гурил үйлдвэрлэгчдээ хамгаалж үгээ хэлнэ, бодлогоо ч явуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын хаврын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар гурилыг “гаалийн албан татвараас чөлөөлөх тухай/ хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Тус хуулийн төслийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун эсэргүүцэж байгаагаа илэрхийлж буй. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр “Гурилыг татвараас чөлөөлбөл стратегийн хүнс гадны хараат болно” гэж тодотгосон. Үргэлжлүүлэн гурилтай холбогдуулан өгсөн ярилцлагадаа “Дотоодын хэрэгцээний 70-100 хувийг жилд хангадаг газар тариалан, цөөн гурил үйлдвэрлэгчдийн эсрэг бодлого яригдаж байгаа нь харамсалтай. Би Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар том эрх ашгийн төлөө үйлдвэрлэгчдээ хамгаалах үгээ хэлнэ. Бодлогоо ч явуулна” гэсэн юм. Ярилцлагыг энд дарж бүтнээр нь уншина уу.

Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.