Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэгт сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 3 дахин нэмлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, хангамжийн баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх 3 байршлыг шинээр тогтоолоо.

Хан-Уул дүүрэгт 2019-2020 оны халаалтын улиралд 1 хангамжийн бааз, 35 борлуулалтын цэгээр дамжуулан 9 хорооны 12161 өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангасан.

Энэ жилийн тухайд сайжруулсан шахмал түлш хэрэглэх айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг гурав дахин нэмж, 3 хангамжийн бааз, 100 орчим борлуултын цэгийн шинэ байршлыг тогтоолоо.

Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх шахмал түлш хэрэглэдэг өрхүүдийг 3 бүсд хуваан 3 хангамжийн баазын байршлыг дараах байдлаар тогтоов.

Нэгдүгээр бүс: Яармаг орчмын өрхүүд дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энканто хотхоны зүүн талын “Эс Си Эм” ХХК-ийн талбай

Хоёрдугаар бүс: Нисэх орчмын өрхүүд 10 хорооны нутаг дэвсгэр буюу Морингийн даваан дахь “Тавантолгой түлш” ХХК-ийн хангамжийн бааз

Гуравдугаар бүс: 12,13,14 дүгээр хорооны өрхүүд 12 дугаар хороо буюу Биокомбинат дахь хангамжийн баазуудаар дамжуулан 19729 өрх сайжруулсан шахмал түлшээр хангагдахаар төлөвлөгдөөд байна. Нэмэлтээр 7 агуулахад 5011 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн байна.

Эх сурвалж: ХУД

Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих УИХ-ын гишүүд лобби бүлэг байгууллаа
Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих УИХ-ын гишүүд лобби бүлэг байгууллаа
 
Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ
Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.