Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөшөөтийн уурхайг түшиглэсэн шахмал түлшний үйлдвэр байгуулах санал гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд /Ш.Раднаасэд, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг/ нэгдэж "Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах" лобби бүлэг байгуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тус лобби бүлэг юун түрүүнд баруун бүсийн аймаг тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулахыг гол зорилгоо болгож байгаа юм байна. Тиймээс энэ хүрээнд Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гаргасан байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

"Аймгийн төвүүдэд агаарын бохирдол хэдийн асуудал болчихсон. Тэр дундаа зарим нэг онцлогтой газрууд байна. Жишээлбэл, зарим нэг нүүрсний уурхайн эздийн гарт орчихсон, хамгийн өндөр үнээр нүүрс худалдаж авдаг аймгууд байдаг. Говь-Алтай аймаг л гэхэд нэг тонн нь 180 мянгаар авдаг. Угтаа энэ аймаг 100-хан километрийн цаанаас нүүрсээ авч байгаа. 

Гэтэл түүнээс хэд дахин хямд үнээр Тавантолгой түлш компанийн оруулж ирж, УБ хотод зардаг шахмал түлшний чанар, үнийг нэвтрүүлвэл үр ашигтай. Тиймээс хэрэв бид Хөшөөтийн уурхайг түшиглэсэн шахмал түлшний үйлдвэр байгуулбал 120-130 мянган төгрөгөөг баруун бүс нутгийн аймгийн төвүүдийг шахмал түлшээр хангах боломж байгаа." гэсэн юм.

Уг санаачлагыг Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа аж.
Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр боллоо
Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр боллоо
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.