Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Японы Либерал Ардчилсан намын мэдэгдснээр тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн улмаас өөрийн албан үүргээ хүлээлгэн өгөхөөр болжээ. 

Тэрээр 2007 оноос хойш бүдүүн гэдэсний шархлаа өвчинтэйгөө тэмцэж байгаа хэдий ч сүүлийн үед түүний биеийн байдал улам муудсан байна. 2012 оноос хойш ерөнхий сайдын албыг хашсан тэрээр өнгөрөгч долоо хоногт Япон улсын хамгийн удаан хугацаанд тасралтгүй ажилласан ерөнхий сайд болсон ба өдгөө 65 настай аж.

2021 оны есдүгээр сар хүртэл ажиллах хугацаатай байсан Абэ өвчнийхөө улмаас өөрийн засгийн газартаа түвэг удахгүйн тулд ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа юм. Ийнхүү түүнийг ажлыг Шадар сайд Таро Асо 2021 оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлэх юм. 

Таро Асо болон Шинзо Абэ


Эх сурвалж: BBC

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын ажлын хэсэг хуралдав
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын ажлын хэсэг хуралдав
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.