Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ливи: Төрийн үйл ажиллагааны авилгад эгдүүцсэн Мистара хотынхон хоёрдахь өдрөө жагсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ливийн гурав дахь том хот болох Мисратад жагсаал хийж байгаа иргэд төрийн үйл ажиллагаан дахь авлига болон гажуудалд бухимдан эсэргүүцлээ илэрхийлж байна.

“Бид энд авлигын эсрэг...өөрсдийн эрхийн төлөө, төрийн үйлчилгээний сул дорой байдалтай тэмцэхээр жагсаж байна. Бидэнд юу ч алга. Коронавирус гарснаас хойш олон зуун саяын хөрөнгийг төрийн байгууллагууд зарцуулсан ч өвчтэй хүмүүс эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулагдах мөнгийг хувьдаа завшиж хулгайлсан учир хүмүүс үхэж байна” хэмээн нэгэн жагсагч Аль Жазира агентлагт ярилцлага өгсөн байна.

Одоогийн байдлаар тус улсад коронавирусний халдварын 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 199 хүн нас бараад байгаа юм.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана
 
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.